ОХУ-ын Буриад Улсын “Шилүүс” эрлийн баг Халх гол орчмоос Зөвлөлтийн 48 цэргийн шарилыг шилжүүлэн нутаглуулжээ.
Манай улсад 12 дахь жилдээ ажиллаж буй тус эрлийн баг өнгөрсөн хугацаанд 257 дайчны шарилыг илрүүлсэн байна.Зөвлөлтийн дайчдын шарилыг ийнхүү эх оронд нь шилжүүлснээр хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой аж.
Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 6-н хүртэл дөрвөн сар үргэлжилсэн энэ дайнд Зөвлөлт, Монголын 57 мянган хүний бүрэлдэхүүнтэй арми байрлаж байсан түүхтэй. Тэдний 12 мянга нь одоогийн ОХУ-ын буриад улсын цэргүүд байжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Халх голд 2024 дайчин сураггүй алга болжээ.