Замын цагдаагийн албаны хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд согтуугаар жолоо баривал эхний удаад 384 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг хоёр жилээр хасна гэж заасан байдаг.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Мөн шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах аюултай тул авто осол гаргах, хүний амь насыг хохироох эрсдэлтэй болохыг мэргэжилтнүүд анхааруулав.