Хөгжлийн банкинд 2016 оны намар хийсэн Засгийн газрын Ажлын хэсгийн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Тус банкинд хэрэгжсэн зарим төсөл, хөтөлбөр шүүхийн байгууллагад шилжсэн талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр мэдэгджээ.
Гүйцэтгэх захирал “Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд зарцуулсан. Харамсалтай нь, хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна. Заримыг нь хууль хяналтын байгууллагаар шалгаж байна. Мөн шүүхийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай хэд хэдэн төсөл байгаа.
Эхний ээлжид 200 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр болсон. Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банк өгсөн зээлүүдээ эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэл хийж байгаа.
Манай банк 300 орчим сая ам.долларын зээлийн төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ирэх сарын эхэнд бага хэмжээний төлбөр төлнө. Гадаад зах зээлд санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол нь мөнгөө авахаас өмнө ямар төслийг хэрэгжүүлэх вэ гэсэн ТЭЗҮ-ээ хийж дуусгах, хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжилтээ хамтран хийх, хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлох хэрэгтэй байна” хэмээн мэдэгджээ.
хэмжээний зээл авсан хувь хүн болон компаниудаар хохирлыг нь төлүүлэхээр болсон ч зарим их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц төсөл, хөтөлбөр болон бондуудыг шүүх рүү шилжүүлжээ. Олон нийтийн мэдэж буйгаар тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлээд байгаа ч үүнээс ч илүү тоо гарч, гарсан тоог нь нууцалж байгаа талаар албаны хүн ам алдаж байв. Ямартай ч АН-ын Засгийн газрын үед байгуулсан Хөгжлийн банкны удирдлагуудын хэн нь хэнтэй нийлж хэдэн төгрөг зувчуулсан бэ гэдэг нь тун удахгүй ил болно гэж найдах л үлдлээ.