УИХ-ын ээлжит бус чуулган нээлттэй хуралдаж байна. Чуулганы хуралдааны цагийг шөнийн 24.00 цаг болтол сунгажээ. Хуралд оролцож байгаа гишүүдийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар асуулт асуух гишүүн байхгүй байна. Харин 38 гишүүн үг хэлэх юм.
Өнгөрсөн сарын 23-нд (2017.08.23) нэр бүхий гишүүд дэд дарга Я.Санжмятавт Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2017.09.07) Засгийн газрын үйл ажиллагааны талаар дүгнэлтээ гаргасан байна. Бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.