“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж өнөөдөр (2017.09.07) эх орондоо ирсэн.
Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдсон жүдо бөхийн ДАШТ-ий алтан медалийг 26 мянган ам.доллар дагалдаж байна. Үүнээс 5200 ам.долларыг дасгалжуулагчид олгодог аж.
Харин мөнгөн медаль хүртсэн 15 мянга (тамирчин 12 мянга, дасгалжуулагч 3000), хүрэл медальтан 8000 (тамирчин 6400, дасгалжуулагч 1600) ам.долларын мөнгөн шагнал хүртжээ. Энэ жилийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцсон бөгөөд нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэд болж 126 орноос гуравдугаарт бичигдлээ.