Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Данийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Карстен Даамсгардыг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Дани, Монголын харилцаа олон салбарт хөгжиж байгааг Элчин сайд Карстен Даамсгард дурдаад, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2018 онд тохиохыг онцлов. Түүнчлэн Дани Улс сэргээгдэх эрчим хүчний технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх, туршлагаасаа хуваалцах сонирхолтой байгааг тэмдэглэв.

Сайд Ц.Мөнх-Оргил сүүлийн жилүүдэд данийн талаас хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2018-2019 онд Нордикийн орнуудад “Монголын соёлын өдрүүд” сурталчилгааны цогц арга хэмжээ зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад данийн талаас дэмжлэг хүсэв. Мөн хамтын ажиллагааг цаашид соёл, эрчим хүч зэрэг олон салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн