Эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлхийн хамгийн цуутай брэндийн энэ жилийн шоуг анх удаа Хятадын Шанхай хот хүлээн авчээ. Шоу ирэх 12 сард зохион байгуулагдана. “Victoria’s Secret” шоуд оролцохыг загвар өмсөгч бүр мөрөөддөг. Тэдний хамгийн шилдэг нь шоунд оролцох эрх авдаг уламжлалтай.
Энэ долоо хоногийн лхагва гарагт Нью-Йорк хотноо загвар өмсөгчийн сүүлчийн шалгаруулат явагдаж шоунд оролцогчдын нэрийг пүрэв гарагт зарлажээ. Тэдний дунд брэндийн “сахиусан тэнгэрүүдийн” тоонд багтдаг Адриана Лима, Алессандра Амбросио, Лили Олдриж, Эльза Хоск, Жасмин Тукс, Марта Хант, Лаис Рибейро, Сара Сампайо, Роми Страйд, Стелла Максвелл, Тейлор Хилл, Жозефин Скривер нар шалгарсан бөгөөд тэдэн дээр Кэндис Свейнпол, Бехати Принслу нар нэмэгдлээ. Тэд өнгөрсөн оны шоуны өмнө ээж нар болсон учир шоуг завсарласан байв,
Уригдсан загвар өмсөгчдийн дунд Меган Уильямс, Санне Влоет, Дилон, Лейла Нда, Дэвон Виндзор, Ирина Шарипова, Леоми Андресон, Катя Григорьева, Грейс Элизабет, Виктория Ли, Мэгги Лэйн, Мария Боргес, Бланка Падилья, Жоржия Фулер, Зури Тибби, Бруна Лирио, Аланна Аррингтон, Барбара Фиальо, Хериет Пол нарын нэр оржээ.
Victoria’ Secret шоунд анх удаагаа Юлия Белякова, Надин Леопольд, Жизель Оливера, Айден Кертис, Алексина Грэхэмс, Эстель Чен, Грейс Бол, Майова Николас, Амилна Эстевао, Дарья Хлистун, Алесия Мораис, Розмарин Де Кок, Фрида Аасен нар оролцохоор боллоо. Харин түүнд Ирина Шейк, эгч дүү хоёр Жижи ба Белла Хадид, Кендалл Женнер нар оролцох эсэх нь тодорхойгүй байна.
М.ЭРДЭС