Дадал болсон үйлдлүүд, тухайлбал, гар угаах эсвэл сав суулга зайлах, жимс ногоо жим угаахад онцгой технологи болох “Altered:Nozzle” шинэ төхөөрөмжийг ашигласанаар усыыг 98 хувь хүртэл хэмнэж болно. Ийм маягаар “Nebia” гэж нэрлэсэн толгойг суулган шүршүүрийн усыг мөн хэмнэж болох гажетыг инженерүүд гаргаж чадсан байна.
Энэхүү толгой усыг агааржуулж өгснөөр усыг дээд зэргээр хэмнэсэн болох юм байна. Энэ толгой өөрөө усны цацалтыг бууруулдаг аж. Төхөөрмж нь ямар ч стандартын кранд таарах бөгөөд ажиллагааны хоёр дэглэмтэй гэнэ. Mist дэглэмээр минутад 0.18 л усыг ашиглах бол харин супер хэмнэлтийн Super Saver дэглэмээр минутад 1.8 л ус ашиглах аж.
Энэ хоёр дэглэмийн аль нь ч усны хэмжээгүй зарцуулалтын урсгалыг зохицуулж, усны хэмнэлтийг 85 хувьд хүргэх юм байна. “Усны хэмнэлтийн 98 хувь” хэмээн нэрлэсэн энэ нууц нь сая сая бичил дуслын хэмнэлтэд байдаг бөгөөд түүнийг мэргэжилтнүүд “тоосжуулалт” гэдэг аж. Энэ нь аль болох их гадаргыг хэрэгтэй хэмжээний усаар угаахад чиглэгджээ.
Altered:Nozzle төхөөрөмжийг бүтээгч компани одоо “Kickstarter” дээр амжилттай ажиллагаа хэрэгжүүлж байна. Төхөөрөмжийг ивээн тэтгэгч компаниудад нэг ширхгийг 44 доллараар нийлүүлэх гэнэ. Ирэх арванхоёрдугаар сард шинэ төхөөрөмж хэрэглэгчдийн гар дээр очих юм байна.