ЕБС-иудад багшлах эрхгүй мэргэжилтэн ажиллаж байжээ

2017-08-30 12:001min0
huuhed

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий боловсролын 20 сургууль 55 цэцэрлэгт шалгалт хийжээ. Нийт 235 зөрчил илэрч 175-ыг нь газар дээр нь арилгуулсан байна.

Сургууль цэцэрлэгт ажиллах боловсон хүчин дутагдсанаас болж багшлах эрхгүй хүмүүс ажиллаж байгаа зөрчил Эрдэм-оргил цогцолбор сургуул, 119-дүгээр сургуульд гарчээ. Мөн 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн, эрэгтэй технологийн, математикийн мэргэжлийн багш нар дутмаг байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд одоогоор төрийн өмчийн цэцэрлэггүй 6 хороо, төрийн өмчийн сургуульгүй 35 хороо байдаг. Тиймээс 118, 134, Эрдмийн өргөө, Голомт цогцолбор сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг албаны хүмүүс хэлэв. Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил 90 хувь хангагдсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй