Бельгийн нийслэлийн төвд цэргийн эргүүлийнхэнд халдсан хэрэг наймдугаар сарын 25-нд гарсан. Хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хотын төвд цэргүүдэд халдах үеэр нэг албан хаагч нүүрэндээ, нөгөө нь гартаа хөнгөн шарх авсан байв.
Халдлагыг Сомали гаралтай 30 настай цагаач иргэн үйлдсэн бөгөөд тэр ганцаараа байжээ. Халдлага үйлдсэн этгээд террорист ажиллагааны сэжигтнүүд дунд бүтгэгдээгүй байсан ч уг халдлагын хариуцлагыг Исламын улс гэх террорист бүлэглэл өөртөө авсан тухай Reuters агентлаг дамжуулав.
Эх сурвалж: Reuters