Копенгагены голын эргээр толгой, дөрвөн мөчгүй эмэгтэй хүний цогцос олджээ. Гэхдээ үүнийг саяхан алга болсон сэтгүүлч бүсгүй Ким Валлийн цогцос гэж хэлэхэд эрт хэмээн цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Сэтгүүлч Валлийг хамгийн сүүлд энэ сарын 10-ны орой зохион бүтээгч Питер Мадсены шумбагч завинд байхыг хүмүүс харжээ. Мадсеныг санамсаргүй байдлаар хүний аминд хүрсэн гэж буруутгаж байна. Тэрбээр даваа гарагт шүүхэд мэдэгдэхдээ Валлийг золгүй тохиолдлоор амиа алдсан, цогцос нь тэнгист байгаа гэжээ.