Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автомашины захуудыг нэгтгэх зорилгоор маргаашнаас эхэлж импортоор оруулж ирж байгаа автомашинуудыг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ.
Тус төв нь 6,375 зогсоолтой бөгөөд 1200 нь эзэддээ оччихсон байгаа аж. Энд худалдаа эрхлэх хүсэлтэй бизнес эрхлэгчид аравдугаар сарын 1-н хүртэл түрээсийн төлбөргүйгээр ашигтай байрлалаа сонгох боломжтой юм байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод авто машин худалдааны есөн зах, 102 цэг байдаг. Эдгээрийг нэгэн дор төвлөрүүлснээр иргэдэд ашигтай гэж албаны хүмүүс үзлээ.