Оюутны смарт картны захиалгыг энэ баасан гариг хүртэл авна

2017-08-22 10:581min0
kart

2017-2018 оны хичээлийн шинэ жилд нийтийн тээврээр зорчих оюутны хөнгөлөлттэй картны захиалгыг энэ сарын 21-25-н хүртэл авч байна. Шинээр карт захиалах оюутнууд харьяа сургууль дээрээ захиалгаа өгөх бол өнгөрсөн жил цахимаар авсан оюутнууд 1000 төгрөгөөр дахин захиалах боломжтой аж.

Смарт картыг ирэх сарын 1-нд тарааж эхлэх бөгөөд үнэгүй дамжин суух 30 минутад өөрчлөлт ороогүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй