Цаг уур орчны шинжилгээний газарын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр (2017.08.22) ихэнх нутгаар, маргааш буюу энэ сарын 23-24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Харин Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орох юм байна. Салхи ихэнх нутгаар 14-16 метр секунд хүрч ширүүсэх аж.
Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон бороонд Балж, Тэрэлж, Сөгнөгөрийн болон Зэлтэр голын усны түвшин нэмэгдсэн тул эдгээр голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд үер усны аюулаас сэрэмжилэхийг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Түүнчлэн жолоочид баталгаатай зам гүүрээр зорчихыг зөвлөв.