АНУ-ын Аркансас муж улсын Конуэй хотод АТМ хулгайлсан хэргийн талаар мэдээлэл өгөхийг цагдаа нар олон нийтээс хүсчээ. Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт шөнийн 03:30 цагт болсон байна.
Хяналтын камерт бэлэн мөнгөний машиныг сэрээт өргөгч машинаар хулгайлж буй бичлэг үлдсэн хэдий ч хулгайчдын нүүр царай харагдахгүй байгаа аж. Одоогоор алдагдсан АТМ-д хэр их бэлэн мөнгө байсан нь тодорхойгүй байгаа гэнэ.