Хамтран амьдрагчаа мөчилж, нохойндоо хаяж өгсөн 47 настай эрэгтэйн гэрээс хар тамхи олдлоо

Нэгэн сэтгэл сэртхийлгэсэн гэмт хэрэг хууль, хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад байна.
Сураггүй болсноор 20 гаруй хоног эрэн хайгдсан эмэгтэйн цогцсыг цагдаагийн байгууллага энэ сарын 21-ний өдөр олжээ. Тодруулбал, биокомбинат орчмын байршлаас эмэгтэйг мөчилж хөнөөсөн, харин цогцсыг нохойнд өгч идүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Нэгдүгээр сарын 28-наас хойш эрэн хайсан талийгаач эмэгтэйг ийн зэрлэгээр хөнөөсөн этгээд нь түүний хамтран амьдрагч байжээ.
Улмаар цагдаа нар үзлэг, шалгалт явуулахад эл хэргийг үйлдсэн 47 настай Б гэгчийн гэрээс нунтаг хар тамхи болон их хэмжээний бэлэн мөнгө олдсон байна. Тэр нохой тэжээдэг. Эмэгтэйг ийн амь насыг нь хөнөөж, мөчлөөд цогцсыг нь нохойдоо идүүлж байсан нь тогтоогджээ.
Мөн Б гэгч нь хар тамхи хэрэглэсэн байх үедээ эл хэргийг үйлдсэн байж болзошгүй аж. Шинжилгээгээр түүний цуснаас хар тамхины төрлийн бодис илэрсэн юм байна.
Хэргийг өдгөө ХУД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж буй. Хэрэгтэн 47 настай Б-г одоогоор цагдан хориод байна.
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн Аравдугаар бүлэг, “Хүнийг алах” зүйл ангид:
10.1.2-т зааснаар, хүнийг онц хэрцгийгээр алсан бол 12-20 жилээр эсвэл бүх насаар хорих ял оноодог байна.