өнгөрсөн жил ДНБ 62 их наяд төгрөг гэж гарсан. Харин энэ жилийн хувьд 74 их наяд байна гэж тооцоолсон. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цалин тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, инфляцтай уялдуулахаар болсон.
Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор жил бүр итгэлцүүрийг шинэчилж буй. Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хууль эрхзүйн зохицуулалтыг энэ хүрээнд хийсэн байна.
Дээрх хууль батлагдсанаар тэтгэврийг инфляцтай уялдуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх суурь болсон аж.
Түүнчлэн, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Түүнчлэн Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мөн мэдээлээл байгаа юм.