Катар улсын Доха хотод зохиогдож буй Усанд Сэлэлтийн ДАШТ-ий хоёр дахь өдөр усанд сэлэлтийн ОУХМастер Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр уралдан 58.89 секунт амжилтыг үзүүлж Монгол Улсын Рекорд Амжилтыг дахин шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийн чансаандаа 46 дугаар байранд бичигдэж байна.
15 настай Э.Эрхэс хүү өнгөрсөн онд Орхон аймагт болсон усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд уралдаж 14 алтан медаль хүртэж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн билээ.