Дэлхийн II дайны үеийн бөмбөг олдсон байна

Германы Хильдесхайм хотоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олджээ. NDRийн мэдээлж буйгаар барилгачид хотын төвөөс бөмбөг олж, 10 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ хэсэг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтдаг газар юм.