Д.Отгонжаргал гурван ДАШТ дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо

2023-09-20 11:091min0
0blher_307454897_5848686151822823_970032093529945032_n_x974

Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д болж байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал мөнгөн медалийн төлөө Сара Анн Хилдебрандттай барилдаж 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Манай улсын тамирчин сүүлийн хоёр минут хүртэл нэг оноогоор ялагдаж байв. Удалгүй хэвтээ барилдаанаас идэвх үзүүлж 40 секундийн дотор долоон оноо авч илүүрхсэн юм.

Аваргын алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй маргааш барилдана. Ингэснээр ОУХМ Д.Отгонжаргал Японы бөхтэй хоёр жил дараалан ДАШТ-ий аваргын төлөө барилдахаар болж байна. Сүсаки Юи нь чөлөөт ДАШТ-д гурван удаа түрүүлсэн амжилтаар 50 кг жингээ тэргүүлдэг байна.

Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй