Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвд байрлаж байсан Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв/НҮНТ/ нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээ Эрхлэгчдийн Хөгжлийн Төвд нүүж орж, үйл ажиллагаагаа явуулж байна.
НҮНТ нь ажлын өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл 53 байгууллагын 632 нэр төрлийн үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг.
Иргэд дараах салбаруудаас үйлчилгээ авах боломжтой юм.
- Дүнжингарав салбар /7575-1200/
- Драгон салбар /7577-1200/
- Мишээл салбар /7585-1200/
- Баянгол салбар /7505-1200/
- Баянхошуу салбар /7510-1200/
- Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/.
Улаанбаатар хотод НҮНТ-ийн дээрх зургаан салбар үйл ажиллагаа явуулдаг байна.