Чингис хаан үндэсний музей Баасан гарагт ажиллахгүй

2023-09-12 12:201min0
63e44b81836a8

Чингис хаан музей нь өвлийн цагийн хуваарьт шилжиж буйтай холбоотой дотоод ажилтай тул 2023 оны есдүгээр сарын 15-ны Баасан гарагт олон нийтэд үйлчлэхгүй болохыг мэдэгдлээ.

Харин есдүгээр сарын 15-ныг хүртэл музей 09:00-20:00, тасалбарын касс нь 19:00 цаг хүртэл ажиллах юм байна.

Чингис хаан үндэсний музей нь 22,500 м.кв талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилгатай.

1-8 давхартаа үзүүллэгийн нийт 10,200 м.кв талбай бүхий монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт Улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Дэлхий дахин ба Монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт 6 танхим, түр үзэсгэлэнгийн хоёр танхимтай.

Есдүгээр давхартаа Чингис их хааны ёслол хүндэтгэлийн өргөөтэйгөөр 2022 оны аравдугаар сарын 11-нд нээгдэж байв.

Музей 0-16 насны хүүхдэд үнэгүй үйлчилдэг билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй