Барилга, хот байгуулалтын яамны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаар ахлуулсан Улсын комисс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзэн, Улсын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар тус төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416.1 километрээр өргөтгөлөө.