Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдөр боллоо.
Монголын тамирчид эх орондоо зохиогдсон тус наадмыг 3 алт, 13 мөнгө, 28 хүрэл, нийт 44 медаль авсан амжилтаар өндөрлүүллээ. Дээрх амжилтаар багаараа 5-р байрт жагссан юм.
Зүүн Азийн залуучуудын наадамд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Хятадын Тайвань, Хонг Конг, Макао зэрэг долоон орны 842 тамирчин спортын 12 төрлөөр 88 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Оролцогч орнуудаас БНХАУ-ын баг тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл нийт 89 медаль хүртэж наадмыг тэргүүллээ. Япон, БНСУ, Хятадын Тайванийн тамирчид удаах байруудад бичигдэв.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль
- Жүдо бөх, эмэгтэй 44 кг – Т.Отгонжаргал
- 3х3 сагсан бөмбөг – Эрэгтэй шигшээ баг
- Бокс, эрэгтэй 54 кг – О.Энхсайхан
Мөнгөн медаль
- Жүдо бөх, эрэгтэй 55 кг – С.Мөнх-Оргил
- Эмэгтэй бокс 50 кг – Б.Саруул
- Эмэгтэй бокс 60 кг – Д.Гэрэлсайхан
- Эрэгтэй бокс 51 кг – Х.Дөлгөөнсайхан
- Эрэгтэй бокс 63,5 кг – Ү.Баасандаш
- Волейбол, эмэгтэй шигшээ баг
- E-SPORT – KING OF FIGHTERS – Б.Мандахнаран
- Эрэгтэй чөлөөт бөх 48 кг – У.Буянхишиг
- Эрэгтэй чөлөөт бөх 65 кг – А.Анх-Эрдэнэ
- Эрэгтэй чөлөөт бөх 60 кг – А.Даваадорж
- Хөнгөн атлетик 3000 м – Д.Ганцэцэг
- Хөнгөн атлетик 300м кросс гүйлт – М.Мөнхжин
- Хөнгөн атлетик 5000м кросс гүйлт – Э.Чингүнэ
Хүрэл медаль
- Жүдо бөх эмэгтэй 63 кг – Х.Маралмаа
- Жүдо бөх эрэгтэй 60 кг – Б.Мөнгөнхуяг
- Жүдо бөх эмэгтэй 52 кг – Т.Ариунзаяа
- 3х3 сагсан бөмбөг – Монголын эмэгтэй шигшээ баг
- Эрэгтэй бокс 48 кг – О.Түвшинзаяа
- Эрэгтэй бокс 57 кг – Э.Мөнх-Эрдэнэ
- Эрэгтэй бокс 60 кг – У.Алтангэрэл
- Эрэгтэй бокс 67 кг – Б.Очирдарь
- E-SPORT – VR TENNIS төрлийн Д.Мандах
- Эмэгтэй бокс 54 кг – Э.Номундарь
- Таеквондо эмэгтэй +63 кг – П.Удвал
- Таеквондо 73 кг – Ш.Ингүүн
- Таеквондо +73 кг – Э.Цогжавхлант
- Таеквондо 63 кг – Г.Энхчимэг
- Чөлөөт бөх эмэгтэй 43 кг – Э.Даваадулам
- Чөлөөт бөх эмэгтэй 49 кг – Б.Чулуун-Эрдэнэ
- Хөнгөн атлетик бөөрөнцөг түлхэлт – С.Цэрэнжамц
- Хөнгөн атлетик 4х400 метрийн буухиа – Монголын шигшээ
- Хөнгөн атлетик 1500 м – Б.Сэлэнгэ
- Чөлөөт бөх эмэгтэй 46 кг – Б.Хулан
- Чөлөөт бөх эрэгтэй 51 кг – М.Аманбек
- Чөлөөт бөх эрэгтэй 80 кг – Э.Бямбадорж
- Хөлбөмбөг – Эрэгтэй шигшээ баг
- Волейбол – Эрэгтэй шигшээ баг
- Хөнгөн атлетик, 3000м-ийн кросс гүйлт Х.Уранжаргал
- Хөнгөн атлетик, 5000м-ийн кросс гүйлт С.Алтансүх
- Сагсан бөмбөг – Эрэгтэй шигшээ баг
- Сагсан бөмбөг – Эмэгтэй шигшээ баг