ЦЕГ: 40 гаруй насны эрэгтэй 10-13 насны хоёр хүүхдийг дагуулж явахыг оролдсон гэх асуудлыг шалгаж байна
2023-08-23 10:39

Хоёр хүүхдийг дэлгүүрээс дагуулж явах гэж байна гэх асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас товч мэдээлэл өгөв.
Тодруулбал “Цахим орчинд зураг бүхий нийтлэгдсэн “Үл таних 40 гаруй насны эрэгтэй 10-13 насны хоёр хүүхдийг дэлгүүрээс юм хулгайлсан, юмаа шалгуул гэж дагуулж явахыг оролдсон гэх” мэдээллийг хүлээн авсан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.
Шалгаж дуусаад мэдээлэл өгөх болно” гэлээ.