Монгол Улсын Засгийн газраас 3 ээлжид шилжих эрсдэлтэй нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэхээр холбогдох тогтоол, шийдвэрийг баталсан.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох яамд, агентлагуудтай хамтран хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, түрээсийн зориулалтаар барилга байгууламж судлах, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарим төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэх, засвар тохижилтын ажлуудыг зохион байгуулах чиг үүрэг хүлээн ажиллаж байна.
Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газраас ачаалал өндөртэй, 3 ээлжид шилжих эрсдэлтэй байгаа сургуулийн удирдлагуудтай уулзаж, 7 болон 8 дугаар сард ажиллах төлөвлөгөө, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр зорьж буй талаар мэдээлэл солилцож, зөвлөмж чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зориулалтаар түрээслэх 20 хичээлийн байрыг судалж, түрээслэгч нартай хэлэлцээр эхлүүлээд байна. Түрээсийн ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллана.
Мөн засвар тохижилт хийх, сургуулиудад мэдээлэл, зөвлөмж өглөө.