Үндэсний их баяр наадмаар энэ жил 512 бөх зодоглоно. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд бүртгэх юм.
Өвөрмонгол, тува зэрэг монгол туургатан бөхчүүд энэ жилийн наадмаар барилдах саналаа Монголын үндэсний бөхийн холбоонд уламжилжээ.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монгол туургатан бөхчүүд цолны эрэмбээр манай дээд эрэмбэтэй бөхчүүдтэй учраа таардаг тул даваа ахих магадлал бага байдаг.
Үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ нэр бүхий бөхчүүд гаргасан. Мөн өөрийн хил залгаа аймгуудын наадамд зодоглох хүсэлтээ илэрхийлсээр байна. Одоогоор 30 гаруй бөх зургаан аймгийн наадамд зодоглох саналаа илэрхийлээд байна. Үүнийг баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн салбар хороо хэлэлцэн шийдвэрлэх юм гэв.