Өнөөдрөөс эхлэн Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус өдөрт дөрвөн удаа явна

2023-07-03 14:131min0
a83e8l_357367870_643595841138973_3440781975205414744_n_x974

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус явуулж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулахад “Өнөөдөр өглөөнөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн.

Өдөрт хоёр автобусаар дөрвөн удаагийн рэйс хийгдэнэ. Том хүнд ₮10,000, хүүхдэд ₮5,000, гадаадын иргэнд мөн энэ үнээр үйлчилнэ.

Нисэх буудал руу хоёр давхар цахилгаан автобус явж байна.

Маршрутын хувьд Хөшигийн хөндий-120 мянгат-Сүхбаатарын талбай-Улсын Их Дэлгүүр-Баруун дөрвөн зам-Нарны гүүрээр урагш явах юм.

Зорчих урсгал их байвал автобусны тоог нэмэхээр ярилцаж байна.

Өмнө нь Хөшигийн хөндий рүү нийтийн тээврийн автобус явж байсан ч Ковидын улмаас зогссон байсан” гэсэн мэдээллийг өглөө.

Хөшигийн хөндий рүү нийтийн тээврийн автобус явах цагийн хуваарийг удахгүй хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй