2023-06-30 15:051min00

3×3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлууд үргэлжилж байна

19906bc3bd99e9cb1fed338c319ad3c4_x3

Баянгол дүүргийн 1, 3, Баянзүрх дүүргийн 11, Сүхбаатар дүүргийн 4, 7, Хан-Уул дүүргийн 10, Чингэлтэй дүүргийн 6, 16 дугаар хорооны заагдсан байршлуудад 3×3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, сандал хогийн сав байрлуулж, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд тус тус хийгдэж ашиглалтад орлоо.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн.

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, спортыг дэмжих, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайг засаж тохижуулах зорилгоор заагдсан байршлуудад 3×3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, тохижуулах ажлууд хийгдэж байна.