Монголын үндэсний бөхийн холбооноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасжээ.
Тэрбээр 2023 оны сар шинийн барилдаанд зургаа давж шөвгөрсөн бөгөөд барилдааны дараах допингийн шинжилгээгээр хориотой бодис илэрсэн гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан байна.
Улсын арслан Э.Оюунболд 2019 оны үндэсний их баяр наадамд улсын харцага цолтой зодоглож, ес даван түрүүлснээр Монгол Улсын аварга болсон. Гэвч барилдааны дараах шинжилгээгээр допинг илэрсэн тул Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдын цолыг хураах хүсэлтийг 2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж, барилдах эрхийг хоёр жилээр хассан.
Э.Оюунболд, “Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон” хэмээн шүүхэд гомдол гаргасан юм.
Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байсан бөгөөд ЕТГ-аас Э.Оюунболдын гомдол шүүхээр шийдэгдэх хүртэл Ерөнхийлөгч цол хураах Preview (opens in a new window)зарлиг гаргахгүй хэмээн мэдэгдэж байна.
Тэр үеэс хойш дөрвөн жил өнгөрсөн ч Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг Ерөнхийлөгч гараагүй байгаа юм.