2023-06-30 11:441min00

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

36ca5997411ecb3a47ecde8f07aab6f0_x3 (1)

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам.долларын гэрээг үзэглэсэн түүхэн үйл явдал боллоо.

Ингэснээр, Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж манай улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 2 дахь коридортой болох юм.

Энэхүү том төслийн ээлжит хөрөнгө оруулалт болох машин мeханизм, тeхник тоног төхөөрөмжүүд орж ирлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй