Архангайд хүчтэй шороон шуурганы улмаас байшингийн дээвэр хийсэж, гэр нуржээ

2023-06-21 11:411min0
3bc5c8bcb312e55e422ba786bcaebb8b_x3

Архангай аймгийн Хашаат сумын Баян баг гэдэг газар өчигдөр 14:30 цагийн орчимд 18-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Ерөнхий боловсролын сургууль болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хийсэж унасан байна.

Мөн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн “Бор шанд” гэдэг газар зургаадугаар сарын 20-ны өдрийн 18:40 цагийн орчимд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга, шуурсны улмаас малчин Б-ын 5 ханатай гэр нурж, дахин ашиглах боломжгүй болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй