Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Зэлтэр, Хангай нуруунаас эхтэй Хануй, Идэр, Чулуут, Заг Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Үенч, Идэр зэрэг голууд үерийн түвшнийг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшнийг 55 см давсан байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-19