ЭЕШ: Өнөөдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалттай

2023-06-15 08:361min0
ywx9c7_341321367_592844332581816_7912179262343846016_n_x974

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ) өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхэлнэ.

Мөн өнөөдөр Англи хэлний шалгалт 14:00 цагт болно. Шалгалтуудын үргэлжлэх хугацаа тус бүр 80 минут байна.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс цагийн өмнө байрандаа очиж, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Иймд цагаа сайтар тооцоолох шаардлагатай юм. Түүнчлэн шалгуулагчид Батламж хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой.

Энэ жил нийт 40,000 орчим хүн ЭЕШ-д хамрагдах тооцоог Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргаад буй.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй