Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.
Тэр бээр мэдээллийн эхэнд “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн талаар мэдээллээ.
Үргэлжлүүлэн тэр бээр “Агаарын тээврийн үнийг буулгах юу юунаас чухал байна. Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн үнэ тарифтай нислэг үйлдэх боломж нөхцөлийг хангах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар агаарын тээврээр зорчдог 9 аймагт тасалбарын үнэ 50-70 хувиар хямдарч байна. Ховд, Увс аймгууд руу 1,6 сая төгрөгөөр нисдэг байсан бол ирэх долдугаар сарын 1-ээс 600-650 хоёр талдаа зорчих боломж нээгдэж байна. Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод гээд есөн аймагт агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлнэ. Энэ дагуу ирэх долдугаар сараас МИАТ компани орон нутгийн нислэгийг түрээсийн онгоц ашиглаж үйлдэнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 75 хүний суудалтай онгоц худалдан авна. Ингэснээр орон нутгийн нислэгийн үнэ дахин буурна” гэлээ