Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн 6-аас дээш ангийн сурагчид шалгалтад орохдоо заавал 2B харандаа ашиглах ёстой гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат дараах тайлбарыг хэлсэн юм.
Тэр Бээр “Ямар нэгэн байдлаар 2B харандааг нэр зааж, тулгаж шаардсан зүйл байхгүй. Тухайлбал, 1-5 дугаар ангийн сурагчид уламжлалт аргаар шалгалтаа хийж гүйцэтгэдэг. Үүнийг мэргэжлийн багш нар гар аргаар засна.
Харин 6-12 дугаар ангийн сурагчид хариултын хуудас бөглөдөг. Тухайн шалгалтын тестийг зориулалтын машинаар засаж үнэлгээ өгч байгаа.
Энэхүү зориулалтын машин нь тестийг харандаагаар бөглөхийг санал болгодог.
Балаар бөглөсөн тохиолдолд буруу бичсэнийгээ зөв болгож засах боломжгүй. Харин харандаагаар бөглөсөн тохиолдолд буруугаа зөв болгож засах боломжтой.
Сурагчид шалгалт өгөхдөө 0.5-ын харандааг битгий хэрэглээч гэдэг санааг хэлж байгаа. Гэтэл зөвхөн 2B харандаа хэрэглэх ёстой гэж буруу мэдээлэл гарч байна” хэмээн хэлсэн байна.