“Хүүхэд багачуудыг шинжлэх ухаанд дурлуулах хоёр хүчин зүйл байдаг. Өмнө нь ч тийм байсан одоо ч тийм байгаа, ирээдүйд ч тийм байх. Энэ бол сансар огторгуй, үлэг гүрвэл юм”.
Дүдү шинжлэх ухааны музей , “Tee education”, “Space Academy” “Briking 4 kidz” хамтран анхны “Space camp” буюу “Сансрын зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөр нь 8-13 насны багачуудад зуны амралтаараа олон улсын teamwork-teamplay хөтөлбөрийн дагуу явагддаг инженер, зохион бүтээгч мэргэжлийн багш нарын удирдлага дор сонирхолтой туршилтуудыг хийж, тоглоомын аргаар кодинг сурч, өөрийн гараар “rocket science” лего робот бүтээх боломжийг олгодог бөгөөд үе тэнгийнхэнтэйгээ цэвэр агаарт цагийг хөгжилтэй өнгөрөөх юм.
Зуслангийн эхний ээлж 6-р сарын 5 наас 9-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд 40 хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм.
Хүүхдийнхээ инженер сэтгэлгээг нэмэгдүүлж, зохион бүтээх ур чадварыг хөгжүүлэхийг хүсвэл Сансрын зусланд хамрагдаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9080-6161 дугаараас лавлаарай.
1 comment
Onoo and the blue devils were 2nd the blue and green and green bay area of your own home to a great time with you and I will have to do is to make the only one who can make a