Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг энэ сарын нэгний өдрөөс буюу өнөөдрөөс 2 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Үүнд:
- Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”
- Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг
- Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”,
- Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”,
- Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”,
- Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.
Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.