Ерөнхий сайд анх удаа дотоодын их дээд сургуулийн оюутнуудад 10 сая хүртэл төгрөгийн тэтгэлэг зарлалаа.
Ерөнхий Сайдын нэрэмжит “Шинэ сэргэлт-Шинэ мянган” тэтгэлгийн дотоодын их сургуулийн 2, 3-р дамжааны оюутнуудад тавих гол үндсэн шалгуур нь хичээлийн сүүлийн 3 улирал дараалан голч оноо нь 3,4 буюу түүнээс дээш байх юм. Сонгон шалгаруулалтын эхний шат дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал явагдана.
Тэтгэлэг хүсэгчид эхний шатанд бүртгүүлэхдээ анкетын хамт “Шинэ сэргэлтэд миний оролцоо” сэдвээр эсээ бичиж ирүүлсэн байх шаардлагатай. Учир нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилго “Алсын хараа 2050” нь ирэх 30 жилийн төлөвлөгөө. Харин дунд хугацааны хөгжлийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг ойрын 10 жилд хэрэгжүүлэх бодлоготой олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх шилдэг мэргэжилтэн- манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулах зорилготой юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тэтгэлэгт бүртгүүлэх бол www.shinemyangan.mn сайтаар зочлоорой.