Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын ‘”Дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Идрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар өчигдөр буюу /2023.03.31-ний/ 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна гэж Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
1 comment
Энэ дангианууд гөөмөн дурак хүмүүс шүү яажч бодсон цас хайлж бна газар гэсж бна тэнэгүүдээ хөвсгөл нуур гэсээд бна хөлдүүнүүдээ