ЭМДЕГ-ын удирдлагын ээлжит шуурхай хурал үдээс хойш болж өндөрлөлөө. Хурлаар газар хэлтсүүдийн 7 хоног тутмын үйл ажиллагааны тайлантай танилцаж, өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг удирдлагын түвшинд хэлэлцэж, хэрэгжилтийг хангуулах боломж нөхцөлийг нээж өгдөг нь иргэдэд ЭМД-ын үр шимийг хүртээмжтэй, шуурхай хүртээхийн төлөө юм.Өнөөдрийн хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, төв орон нутгийн удирдлагууд танхим болон цахимаар оролцож, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, энэ долоо хоногт хийх ажлуудаа баталлаа.Хурлаар гэрээт эрүүл мэндийн байгууллагууд руу гэрээний дагуу гүйцэтгэлийн санхүүжилтийг энэ долоо хоногт олгох талаар мэдээлэл хүргэлээ.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сүүлийн гурван жил даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч, төрийн болон хувийн хэвшлийн 2400 гаруй ЭМБ-уудтай хамтран ажиллаж, иргэдийг ЭМД-аараа нэн шаардлагатай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүй хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
ЭМД