Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 827.4 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, дөрвөн зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн.
Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.5% нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 790.5 тэрбум төгрөгийн, 70.5% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
ХБ