М.Анхцэцэг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2022-12-15 11:18
anh
Өнөөдөр /2022.12.15/ өглөө 08:00 цагаас М.Анхцэцэг өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.

Колумбын Богота хотод хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр /2022.12.15/ өглөө 08:00 цагаас М.Анхцэцэг өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор МУГТ М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй