Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо.
Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй саналд чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалаа. Санал хураалтаар улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум 628 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нөхцөл бүрдэж байна.
2023 оны төсвийн төслөөс Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмын дагуу 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхөд олгодог шөнийн тарифын хөнгөлөлтийг хасаад байсан юм.