Samsung компани онцгой бат бэх байхаар төлөвлөсөн S8 тэргүүлэх загваруудынхаа Galaxy S8 Activeсмартфоныг албан ёсоор нийтэд танилцууллаа. Төхөөрөмж нь хүлээгдэж байсны дагуу цохилтын эсрэг, метал хүрээ бүхий их биетэй болсон ба 1.5 метрийн өндрөөс унах уналтыг тэр даах чадвартай ажээ. Үйлдвэрлэгчдийн хэлснээр смартфоны найдвартай чанар нь цэргийн MIL-STD-810Gстандартад нийцэж байгаа аж. Үүний зэрэгцээ төхөөрөмж нь ус, чийг, тоос шорооноос IP68 төвшний үзүүлэлтийн хамгаалалттай гэнэ.
S8 шугамын гол онцлог болсон нугаралттай OLED-дисплейг ердийн 5,8 инчийн AMOLED-дэлгэцээр сольсон ба шийдэл нь Quad HD+ (2960 x 1440 пиксель) ажээ. Дэлгэцийг Corning Gorilla Glassгэх хамгаалалтын шилээр хаажээ. Шинэ утас нь ой санамжийн 4Гбайтын хэмжээтэй, дотоод хадгаламжийн 64 Гбай тбүхий Qualcomm Snapdragon 835процессороор тоноглогдсон байна. Смартфоныг хурдан цэнэглэгдэх 4000 мАч эзэлхүүнтэй зай, Bixbyгэх дуун туслах мөн 12-мегапикселийн үндсэн камер ба 8-мегапикселийн нүүрэн талын сенсороор тоноглосон байна.
Android 7.0 Nougatудирдлагын ажиллагааны систем дээр смартфон ажилладаг гэнэ. Эхний ээлжинд Galaxy S8 Active нь Америкийн AT&T холбооны операторын үйлчлүүлэгч нарт хүргэгдэнэ. Нийлүүлэлтийг наймдугаар сарын 11-нээс эхлүүлэх бөгөөд үнэ нь $840 доллар орчим байх ажээ.
М.ЭРДЭС