Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суудаг иргэн “Э” Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан хулан энэ сарын 1-нд агнаж, түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан байжээ.
Уг хууль бус үйлдлийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хууль бусаар ан агнахгүй байх, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.