Аврагч нар олон улсын туршлагаас суралцаж байна

2022-09-09 07:301min0
305661626_517316966865893_7231578631239396933_n
"Говийн чоно-2022" олон улсын сургалт, дадлага, сургуульд тус газрын Эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүн ахлах дэслэгч Ч.Нацагдоржоор ахлуулан оролцож байна

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага, сургуульд тус газрын Эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүн ахлах дэслэгч Ч.Нацагдоржоор ахлуулан оролцож байна. Эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүн дадлага сургуулийн хүрээнд хээрийн цэргийн байранд байрлаж барилгын өндрөөс нэрвэгдэгсдийг аврах, нурангинаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, нисдэг тэргээр нэрвэгдэгсдийг тээвэрлэх зэрэг аврах ажиллагааны онол практикийн дадлагыг олон улсын оролцогчдын хамт зохион байгуулж, харилцан туршлага солилцон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн Онцгой байдлын газар