Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг тойрсон дуулиан тасрахгүй байна.  Түүний тухай баримт дэлгэсэн сэтгүүлчийн хувийн амьдрал руу дайрч, эцэг эхийг нь доромжилсон үйлдэл нь Ж.Соронзон захирал өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхой нь гэгч нь харуулаад авсан. Түүний мэдэгдлээс хойш тэр ажилдаа үлдэх нөхцөлгүй болсон бөгөөд БШУ-ны сайд хөдөлмөрийн гэрээг нь цуцлах тушаал гаргаж, олон нийтэд танилцуулсан.

Мөн ЗГХЭГ-ын дарга Монгол-Оросын 3-р сургуулийн УЗ-ийн дарга Ж.Батбаясгалантай уулзаж, Засгийн газрын шийдвэрийг УЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиглэл өгсөн юм. Захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг сургуулийн эцэг эхийн төлөөлөл гэх зарим нэг хүмүүс эсэргүүцэн, салбар яамны гадна үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн. Ийнхүү үзэл бодлоо илэрхийлэхдээ ЕБС-уудыг доош хий, доромжилж, хүүхдүүдийн жанхуу иддэг гэх мэтээр ёс зүйгүй авирласан нь тухайн сургууль ёс суртахууны боловсрол олгож чадаж байгаа эсэхэд олон нийт эргэлзэхэд хүргэсэн юм.

Өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэрбээр ” Улсын зарим сургуулийн захирлууд би ажлаа өгөхгүй, өгвөл тэр хүнд л өгнө, өгсөн ч миний хүмүүсийг халж солихгүй гэж шаардлага тавьдаг, дараагийн захирлаа ажлыг нь хийлгэхгүй зовоодог байдлаа болимоор юм.

Төсвийн хөрөнгөөр барьсан сургуульд та төсвөөс цалин авч байсан гэдгээ санамаар юм. Өөрийн барьсан хувийн сургуульдаа шаардлагаа тавиад дараагийн хүнээ томилоод явах нээлттэй” гэжээ.

Б.Ирээдүй

By updown

One thought on “Х.Булгантуяа: Төсвийн хөрөнгөөр барьсан сургуульд та төсвөөс цалин авч байсан гэдгээ санамаар юм”
  1. Uuriig chini ix demjij bsan bank busuudiig bvr tsegtsend oruulj ard irgediin daramtiig tsegtselex gej bna gej bodood tegeed l tag bolchixiin xvmvvs urtei ch uruu tulnu bank busad aldaad bga baishin ene ter shvvxiin shiideriinxenii daramt bvr aimar bga shdee taivan bx bolomj bxgvi ajil xiij boloxgvi bvx dans bvx garts xaalttai yanzlax xeregtei shdee mash ix xvv tuluud daraa ni xamag yumaa alddag

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн