2017-08-08 13:491min08

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгож байгаа

uuluurhai

Өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гарсан. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд нөхөн олгохоор болсон юм.

Харин сонгуулийн дараа энэ хүүхдийн мөнгийг олгож байгаа эсэхэд иргэд эргэлзэж эхэлсэн. Тэгвэл энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа” гэлээ.

Тэгэхээр энэ сард ч гэсэн хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн олгогдох аж.

Б.Анир

www.zaluu.com