Ээлжит бус чуулганыг сунгахаар болжээ

2022-08-26 12:531min0
chuulgan

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ.

Тодруулбал, наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хуралдах ёстой байсан ээлжит бус чуулган зорилгоо гүйцээгээгүй учир ийн хугацааг нь сунгажээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Г.Занданашатар өнөөдөр өөрийн биеэр Ерөнхийлөгчид танилцуулснаар хойш Ерөнхийлөгч ажлын гурван өдөрт багтааж, ёсчилно. Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга танилцууллаа гэхэд шууд ёсчлохгүй, мягмар гаригаас өмнө ёсчилно. Түүний дараа УИХ Засгийн газрын хуульд өөрчлөлт хийх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй